“Үндсэн хуулийг дээдлэх ёсны индекс” нэвтрүүлэхийг санал болгожээ

Бүгд Найрамдах Индонез Улсад зохион байгуулагдсан Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхийн Бага Хурлын 5 дугаар Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Тус Их Хурлын үеэр зохиогдсон Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн салбар хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, гишүүн байгууллагуудын төлөөлөгчид улс орны төр, засаг Үндсэн хуулийг дагаж мөрдөж байгаа эсэхэд үнэлгээ өгөх механизм байгуулах, Дэлхийн Бага Хурлын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Удирдах товчоонд нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэжээ.